“Шударга ёс” эвсэл завсарлага авлаа
2014 оны 5 сарын 01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авлаа.
Завсарлагыг нэг хоногийн хугацаатай авч байгаагаа УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдэгдлээ. Ингэх болсон нь тогтоолын төсөлд тусгасан асуудлуудыг нягтлах шаардлага үүслээ хэмээн онцолсон юм. Тиймээс УИХ энэ асуудлыг хэлэлцэхийг түр азналаа, мөн цайны цаг болсон тул УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2375
0 эможи