МАН хариу мэдэгдэл гаргалаа

2015 оны 7 сарын 03

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Засгийн газартай хамтарч ажиллахаар  МАН-тай байгуулсан гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж танилцуулахыг УИХ дахь АН-ын бүлэгт даалгасан. Үүний дагуу АН-ын бүлэг хуралдаж МАН-ыг Засагт хамтрахдаа хангалтгүй ажилласан хэмээн дүгнэж уг дүгнэлтээ намын Гүйцэтгэх зөвлөлдөө хүргүүлээд байгаа юм. 

Үүний дараа УИХ дахь АН-ын бүлгээс МАН-ын бүлэгт мэдэгдэл хүргүүлж гэрээнд заасан хуулиудыг батлахад саад учруулахгүй байхыг анхааруулсан. Харин УИХ дахь МАН-ын бүлгээс уг мэдэгдэлд хариу өгчээ. Хариу мэдэгдэлд хоёр намын хооронд байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-ээр халхавчилж аливаа хууль гажуудуулсан үйлдэл хийхийг МАН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23521
0 эможи
keyboard_arrow_up