УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгүүдийн хуралдаан болно

2015 оны 6 сарын 29

Монгол Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн бүлгүүдийн хуралдаан өнөөдөр буюу 2015 оны зургаадугаар сарын 29-ний даваа гарагт Төрийн ордонд болно. Үүнд:

    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
    Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
    Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус тус болно.


 Өнөөдөр болох ажлын хэсгийн хуралдаанууд: 

- Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;

- Газрын тосны тухай хууль тогтоомж, бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн талаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

- Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.30 цагаас 419 тоот өрөөнд;

- "Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.30 цагаас 334 тоот өрөөнд;

- Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

- “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;

- Иргэний агаарын тээврийн салбарын үйл ажиллагаанд дүгнэлт хийх, шийдвэрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

- Олон Улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдалтай танилцаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсөв, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд;

- “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгүүдийн гишүүдийн хуралдаан 16.00 цагаас /ахлагч нарын өрөөнд/;

- Татварын хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан, 16.00 цагаас “Г” танхимд /Татварын ерөнхий хуулиар/;

- Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.30 цагаас “А” танхимд;

- Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 17.00 цагаас “В” танхимд.


Зургаадугаар сарын 29-ны Даваа гарагт:

- Монгол, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хоорондох албан ёсны хэлэлцээр 10.00-12.00 цагаас “Б” танхимд.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23333
0 эможи
keyboard_arrow_up