Монгол ардын нам “Монгол бахархал” төслийг хэрэгжүүлэхээр болжээ
МАН-ын 27-р их хурал хуралдсаны дараа намын удирдлагуудын зүгээс зөвлөхүүдийн танхимыг байгуулжээ. Энэ зөвлөлөөс 20 –р зууны монгол улсын түүхийг 90-ноос хойш төрж байгаа залуучууд мэдэхгүй байгаа улмаас МАН бодлогын төвшиндөө авч томоохон хэмжээний ажил зохион байгуулахаар болсны дагуу МАН-ын ахмадын холбоо, Эрдэм шинжилгээний стратеги академи хамтран Монгол бахархал төслийг хэрэгжүүлэхээр болсон байна.
Монгол бахархал төслийн хүрээнд их бүтээн байгуулалтыг хэрхэн хийсэн, атар газар эзэмших талаар, мөн гадаад харилцаанд ямар бодлого баримталдаг байсан талаар ахмадын үгийг сонсож Үнэн сонинд цувралаар нийтлэх, цаашдаа ахмадуудын яриаг нэгтгэн ном гаргах, мөн 50-н ангит баримтат киног хийхээр болсон байна. Монгол ардын нам өөрөө 93 жилийн түүхтэй нам учраас Монгол улсын 20-р зууны түүх тэр чигээрээ энэ намтай холбоотой. Тиймээс энэ төсөл нь намын ахмад гишүүдээрээ дамжуулан иргэдэд үнэн зөв түүхийг хадгалан үлдээх зорилготой гэдгийг МАН-ын удирдлагууд онцоллоо.