НАМЗХ-ны ерөнхийлөгчтэй танилц
2015 оны 6 сарын 22
НАМЗХ-ны ээлжит VI их хурал өнгөрсөн амралтын өдөр болсон. Хурлаар дүрмийн өөрчлөлт, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн баталсан бөгөөд шинэ ерөнхийлөгчөө томилжээ.
НАМЗХ-ны ерөнхийлөгчид Уул Уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн ганцаараа нэр дэвшин, 100 хувийн саналаар сонгогдсон байна. Л.Оюун-Эрдэний нэрийг ерөнхийлөгчид дэвшүүлсэн ч тэрээ нэрээ татсан аж. Мөн энэ их удаагийн их хурлаараа НАМЗХ өөрийн дүрэмдээ өөрчлөлт оруулж, нийт гишүүдийнх нь 3/1 нь 39 хүртэл насны хүн байхыг зөвшөөрчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
23142
0 эможи