АН-ын бүлэг хуралдаж байна
2015 оны 5 сарын 25
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа Ерөнхий сайдын мэдээллийг сонсч байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт Арабын Нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Оюутолгойн далд уурхайн санхүүжилтэд шаардлагатай байсан хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж чадсан юм. Далд уурхайг ашиглалтад оруулахад шаардлагатай байгаа эхний ээлжийн 4-6 тэрбум ам.долларын санхүүжилт шийдвэрлэгдээд байгаа. Энэ талаар Ерөнхий сайд АН-ын бүлэгт мэдээлэл хийж байна.
Харин МАН-ын бүлэг “B” танхимд хуралдаанаа үргэлжлүүлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
22179
0 эможи