АН-ын бүлэг хуралдааны талаар мэдээлэл хийлээ

2014 оны 4 сарын 29

УИХ дахь АН-ын бүлэг өчигдрийн хуралдааны талаар мэдээлэл хийлээ. Тус бүлгийн мэдээлж байгаагаар бүлгийн хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл болон Давхар дээлийн асуудлаар хэлэлцжээ. Мөн АН-ын дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлсэн байна.

Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хувьд манай намын бүлгээс дэмжиж байгаа. Энэ төслийг УИХ-ын хаврын чуулганд багтааж шийдвэрлэнэ гэлээ.

Харин давхар дээлийн асуудал дээр АН энэ долоо хоногт  Байнгын хороо болон УИХ-ын чуулган дээр нэгдсэн байр суурьтайгаар санал өгхөөр болсон гэдгээ мэдэгдлээ.

Мөн Х.Тэмүүжин болон Р.Бурмаа нарын асуудлыгхөндсөн бөгөөд Х.Тэмүүжин сайдыг огцруулахыг дэмжихгүй байгаа. Учир нь гэм буруутай нь тогтоогдоогүй байна. Мөн Хууль эрх зүйн салбарын шинэчлэл үргэлжилэх ёстой гэжэ үзжээ.

Тэрээр Р.Бурмаа гишүүний асуудлын хувьд  бүлгээс ямар нэгэн шийдвэр гаргах эрхгүй харин Үндэсний зөвлөлдөх хороо шийдвэр гаргах ёстой гэж байр сууриа илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2203
0 эможи
keyboard_arrow_up