“Шударга ёс” эвслийн бүлэг мэдээлэл хийлээ
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг “В” танхимд хуралдсан билээ. Үүнтэй холбоотойгоор тус эвслийн бүлгээс мэдээлэл хийлээ. Тус бүлгийн хувьд энэ өдрийн хуралдаанаараа Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус бүлэг дээрх тогтоолын төсөлтэй холбоотойгоор Ц.Оюунбатаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа юм байна. Тэрээр тогтоолын төсөлд нэмэж, хасах зүйл их байна гэлээ. Мөн Авто замын тээврийн салбарын төрөөс баримтлах бодлогын тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцэхээр төлөвлөсөн ч Зам тээврийн яамны сайд Ч.Гансүх бүлгийн хуралдаанд ирж мэдээлэл өгөөгүй байна. Өмнө нь ирж мэдээлэл өгөх ёстой байсан ч ирээгүй гэдгийг бүлгийн дарга Н.Батцэрэг хэлж байлаа.