АН-ын бүлэг Тавантолгойн асуудлаар шийдэлд хүрээгүй

2015 оны 4 сарын 28

ИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдсан. Гэвч тэд Тавантолгойн асуудлаар тодорхой байр суурьт хүрээгүй аж. АН-ынхан “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурь болон Монгол Улсын сайд, Ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан нараас мэдээлэл авсан юм. Иймд АН-ын бүлэг өнөөдөр 16.00 цагт дахин хуралдаж, Тавантолгойн асуудлаар тодорхой шийдэлд хүрэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21234
0 эможи
keyboard_arrow_up