УИХ-ын гишүүн Р.Бурмааг намаас хөөх шийдвэр гаргажээ
“Давхар дээл” тайлах төслийн ахны хэлэлцүүлгийн үеэр хуулийн хэрэгжилтийг 2014 оны долдугаар сарын 1-ээс үү эсвэл хууль санаачлагчийн өргөн барьснаар 2016 оны долдугаар сараас эхлэн хэрэгжүүлэх гэдэг дээр АН-ын дөрвөн гишүүн 2014 оноос хэрэгжүүлэх ёстой гэсэн санал өгсөн.
Тиймээс АН-ын гишүүд дэмжигчид намын эсрэг санал өгсөн хэмээн үзэж Хяналтын хороог хуралдуулж, хариуцлага тооцохыг шаардсан байна. Тэгвэл өнгөрсөн бямба гаригт АН-ын Хяналтын хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Р.Бурмааг намаас хөөх шийдвэр гаргасан байна. УИХ-ын гишүүн Р.Бурмааг ганцааранг нь намаас хөөх болсон шалтгаан нь намын жагсаалтаар буюу листээр орж ирсэн учраас ийнхүү намаа хөөх шийдвэрийг гаргасан байна. Үлдсэн санал өгсөн гишүүд нь тойргоос нэр дэвшсэн аж.
Тэгвэл одоо Хяналтын хорооны шийдвэрийг намын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар шийдвэрлэх юм байна.