УИХ-ын гишүүн Р.Бурмаа хөөгдөх үү?

Ардчилсан намын Хяналтын зөвлөл хуралдаж УИХ-ын гишүүн Р.Бурмааг намаас хөөх шийдвэр гаргасан байна. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах буюу Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашдаг
УИХ-ын гишүүдийг “дан дээлтэй” болгох хуулийн төслийг хэрэгжих хугацааг энэ оноос хэрэгжүүлэх үү, 2016 оноос хэрэгжүүлэх үү гэдэг асуудал ийнхүү УИХ-ын гишүүн Р.Бурмааг намаас хөөх шалтгаан болсон гэжээ. “Давхар дээл” тайлах төслийн ахны хэлэлцүүлгийн үеэр хуулийн хэрэгжилтийг 2014 оны долдугаар сарын 1-ээс үү эсвэл хууль санаачлагчийн өргөн барьснаар 2016 оны долдугаар сараас эхлэн хэрэгжүүлэх гэдэг дээр АН-ын дөрвөн гишүүн 2014 оноос хэрэгжүүлэх ёстой гэсэн санал өгсөн. Тодруулбал, Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашдаг УИХ-ын гишүүдийг энэ оноос эхлэн “дан дээлтэй” болгох нь зүйтэй гэдэг дээр АН-ын дөрвөн гишүүн санал өгсний нэг нь УИХ-ын Р.Бурмаа юм.
Тиймээс АН-ын гишүүд дэмжигчид намын эсрэг санал өгсөн хэмээн үзэж Хяналтын хороог хуралдуулж, хариуцлага тооцохыг шаардсан байна.
Харин одоо энэ асуудлыг Хяналтын хорооны шийдвэрийг намын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар удахгүй шийдвэрлэх юм байна.









