Түймэрт хохирсон иргэдэд онцгой анхаарал хандуулахыг Б.Бат-Эрдэнэ гишүүн уриаллаа

2015 оны 4 сарын 23

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гал түймэр, цас зудны гамшигт өртсөн малчид, ард иргэдэд төр засгийн зүгээс онцгой анхаарал хандуулж, тусалж дэмжихийг уриаллаа. Тэрээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн  болон Өргөдлийн байнгын хороонд энэхүү саналаа уламжилж, хохирлыг арилгах, ард иргэдэд туслах талаар Засгийн газарт чиглэл өгсөн байнгын хорооны тогтоол гаргахыг хүссэн байна.

Б.Бат-Эрдэнэ гишүүн "Хэд хэдэн аймгийг хамарсан цасан шуурганы улмаас малчид их хохирол амслаа. Зүүн аймгуудад гарсан түймрийн уршгаар хохирол их амссан, өвөлжөө бууц нь шатсан, мал ахуйгаа алдсан хүмүүсийн сэтгэл санаа хүнд байгаа. Ард иргэд орон нутгаас их холбогдож утсаар ярьж, санал хүсэлтээ уламжилж байна. Сумын Засаг дарга нөөц хөрөнгөө шавхаад дууслаа. Хэдийгээр ОБЕГ, аймаг, сумын захиргааны байгууллагаас гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусалж байгаа ч иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг бүрэн хэмжээгээр шийдэж чадахгүй байна. Цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авмаар байна. Үүнийг дагаад малын гоц халдварт өвчин дэгдэж болзошгүй. Иргэдийнхээ  сэтгэл санааг дэмжих нь чухал. Иргэддээ туслах ажилд төрийн бус байгууллага, нутгийн зөвлөлүүд, төр засаг санаачлагатай ажиллахыг уриалж байна" гэлээ. Тэрээр энэхүү байр сууриа маргааш УИХ-ын нэгдсэн хуралдаанд дахин илэрхийлэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21030
0 эможи
keyboard_arrow_up