АН-ын бүлэг Тавантолгойн гэрээг ярилцав
2015 оны 4 сарын 22
Тавантолгойг хөгжүүлэх тогтоолын төсөл буюу хөрөнгө оруулалтын гэрээг өргөн барихаар Засгийн газраас хүсэлтээ УИХ-ын Тамгын газарт ирүүлээд байсан. Тов тогтоох хуулийн хугацаа өнгөрсөн даваа гаригт дууссан бөгөөд УИХ-ын Тамгын газар энэ удаа хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг илгээжээ. Учир нь тогтоолын төслийг дагалдах бичиг баримт дутуу байсан бөгөөд зарим заалт зөрчигдсөн байсан гэнэ. Гэсэн ч АН-ын бүлэг өчигдөр хуралдаж Тавантолгойн гэрээг хэлэлцлээ. Тодруулбал, гэрээ ямар түвшинд боловсруулагдсан ямар заалт нь ард түмний эрх ашигт харшилж байгаа, аль хэсгийг нь УИХ өөрчлөх шаардлагатай зэргийг Засгийн газраас мэдээлэл авсны үндпсэн дээр ярилцсан бололтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
20945
0 эможи