МАН-ын залуус маргаанаа шийднэ

2015 оны 4 сарын 11

МАН-ын залуус өнөөдөр Бага хурлаа хийж, дотоодоо үүсээд байгаа асуудлаа шийдвэрлэхээр болжээ. Энэхүү хуралдаанаар хэлэлцэх гол асуудал нь НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ үү, Н.Номтойбаяр уу гэдгийг шийдэх юм.

Өнгөрсөн өдрүүдэд тус намын залсуу хоёр хуваагдсан. Эрх мэдэл, мөнгөтэй нь нэг талдаа гарч, боловсролтой, энгийн ардын хүүхдүүд нөгөө талдаа гарсан тухай мэдээллийг хэвлэлүүд цацаж байсан юм.

НАМЗХ-ныхон нэлээд эртнээс хоёр хуваагдаж, хэн нь ерөнхийлөгч болох талаар багагүй маргаан дотоодоо үүсгээд байсан юм. Энэ асуудал хурцадвал МАН дотор түймэр асааж мэдэх ч болгоомжлол байгаа.

Ямар ч байсан НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ НАМЗХ-ны одоогийн Ерөнхийлөгч бол Л.Оюун-Эрдэнэ, харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр үүрэг гүйцэтгэгч төдий гэдгийг ил шулуухан хэлсэн. Н.Номтойбаярын хувьд НАМЗХ-г гартаа авахын тулд өнөөдөр тэнд ажиллаж байгаа хүмүүсийг эхнээс нь албан тушаалаа өгөхийг нь шаардсан гэх. Үүнтэй холбоотойгоор тус холбооны олон мянган жирийн гишүүн НАМЗХ ямар “МАК” компани уу хэмээн ундууцсан сурагтай.

Ямар ч байсан энэхүү Бага хуралд НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарыг хамтдаа байх шаардлагыг холбооны Удирдэх зөвлөлийн зарим гишүүд тавьжээ. Ингээд НАМЗХ-ны Удирдах зөвлөлийнхөн яаж хуваагдаад байгааг сонирхуулъя. Ингээд МАН-ын залуучуудыг байгууллагыг мөнгө дийлэх үү, боловсрол дүрэм нь дийлэх үү гэдгийг харах л үлдлээ.

Н.Номтойбаярын талд

1. Н.Номтойбаяр УИХ-ын гишүүн, МАК компанийн захирал
2. О.Содбилэг УИХ-ын гишүүн, Петровис ХК-ийн хувь эзэмшигч
3. Н.Төмөрхүү Зам тээврийн сайд, Өндөр буянт ХХК-ын захирал
4. Г.Тэмүүлэн Уул уурхайн дэд сайд
5. О.Алтансүх МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
6. Н.Цэрэнбат UFC группын дэд Ерөнхийлөгч
7. П.Баярхүү Жүжигчин
8. Б.Азжаргал Дархан-Уул аймгийн Дархан сумын засаг дарга
9. Э.Бат-Амгалан “Чингис хаан”нисэх буудлын менежер
10. П.Батхүлэг Говь-Сүмбэр аймгийн ИТХ төлөөлөгч
11.З.Мэндсайхан Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга, С.Бямбацогтын туслах асан
12. С.Нямдаваа “Эко Констракшн”компанийн захирал
13. А.Сэрээтэр Нийслэлийн НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
14. Ч.Гантулга Ард даатгал компанийн менежер
15. Э.Золбоо МАН-ын дарга асан Ө.Энхтүвшингийн хүү
16. Г.Түвдэндорж “Торгоны зам”компаний менежер
17. Б.Мөнгөнчимэг “МИАТ”ХК-ын Хөгжлийн бодлогын газрын дарга нар багтаж байгаа аж.
18.Х.Алтай Хөрөнгийн биржийн захирал асан

Л.Оюун-Эрдэнийн талд

1. Л.Оюун-Эрдэнэ НАМЗХ-ны Ерөнхийлөгч
2. Б.Бат-Эрдэнэ НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга – Шадар сайдын зөвлөх
3. Д.Амарбаясгалан НИТХ-ын төлөөлөгч
4. Б.Баярмагнай НИТХ-ын төлөөлөгч
5. Б.Асралт НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч
6. Ё.Нямжав Шадар сайдын зөвлөх
7. Д.Бат-Энх БХБЯ Төрийн нарийн бичгийн дарга асан
8. Д.Гантулга НАМОХ-ны Ерөнхийлөгч
9. Д.Дэмбэрэл Нийгмийн ухааны багш
10. Г.Дамдинням ШУТИС-ийн проректор асан
11. Х.Дамдинсүхэн SM компанийн захирал
12. Л.Нямбаяр Монгол Шуудан ТӨК-ийн дэд захирал асан
13. Л.Соронзонболд Худалдаа Хөгжлийн банкны дэд захирал
14. Н.Учрал Шадар сайдын зөвлөх
15. Х.Хатанбаатар Оюун ухааны академийн захирал
16. Н.Энхбаатар Шадар сайдын зөвлөх
17. Б.Цогтгэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх
18. З.Төмөртөөмөө НАМЗХ PR хорооны дарга
19. Б.Пүрэвсүрэн Мэтгэлцээн клубын захирал
20. Б.Пүрэвдагва Thanks MAN клубын тэргүүн
21. Ч.Мэндбаяр Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч

Эндээс харахад тус намын залуусын хагарал өнөөдрийн хэрүүл төдийхэн биш, цаашдаа МАН-ыг хэн залгамжлах уу, улс төр дэх эрх мэдлийг төлөө дайн явагдаж байна гээд хэлчихэд гэмгүй. НАМЗХ-ны нэрээр эрх мэдэл, албан тушаалд хүрсэн МАН-ын залуус холбоогоо тараавал ах нарынх нь дунд хуваагдал нүүрлэж магадгүй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20411
0 эможи
keyboard_arrow_up