АН-ын залуус баярын хурлаа бантан болгов

2015 оны 4 сарын 07

Ардчилсан нам байгуулагдсаны 25 жилийн ойн баярын хурал Соёлын төв өргөөнд 11:00 цагт эхэлсэн билээ.
Тэгвэл баярын хурлын нээлтийн үеэр Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүн М.Мөнхжаргал тэргүүтэй залуус хурлын танхимд "Залуучуудынхаа үгийг сонсохыг шаардаж байна", “Цонх хаалгаа нээ”, “Залуустаа зайгаа тавьж өг” гэх зэрэг лоозон барьж, ихэд эсэргүүцсэн юм.
Намынхаа залуусын энэхүү үйлдлийг Ардчилсан намын гишүүд дэмжигчид эсэргүүцэн тэдний барьж байсан лоозонг урж, хурлын танхимаас хөөж гаргаад баярын хурлаа үргэлжлүүлж байна.  Ямартай ч АН-ын залуус баярын хурлаа бантан болгоод зогсохгүй ахмадуудынхаа уурын нэлээд барав бололтой.



Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20200
0 эможи
keyboard_arrow_up