Тавантолгойн хэлэлцээрийн төслийг ойрын хугацаанд шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайд АН-ын бүлгийн гишүүдээс хүслээ

2015 оны 4 сарын 07

Улсын их хурлын чуулган эхэлсэн энэ өдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал боллоо. Тус хуралд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийжээ. Мөн бүлгийн гишүүд Тавантолгойн асуудлаар мэдээлэл сонсч, дараах шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар хамтарсан хэвлэлийн хурал хийж мэдээлэл өглөө.

“Тавантолгойн асуудлаар гурван зүйл заалттай шийдвэрийг намын бүлэг гаргалаа. Ардчилсан намын бүлэг бусад намын бүлгүүдтэй хамтарсан ажлын хэсэг гаргах нь зүйтэй, Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэх зайлшгүй шаардлагатай, УИХ-аар хэлэлцсэний дараа гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгох нь зүйтэй гэж үзлээ” гэж тус намын бүлгийн дарга Х.Гарамгайбаатар хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрийг 14 хоногт багтаан хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг бүлгийн гишүүдээс хүслээ. Энэ дагуу Тавантолгойн хэлэлцээр үргэлжлээд явна. Засгийн газар Тавантолгойн хөрөнгө оруулагч консорциумын төлөөлөлтэй уулзаж, энэ чиглэлийн зохицуулалтуудаа хийнэ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар асуудлуудаа хэлэлцэж УИХ-д танилцуулна. Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар олон нийтэд хандаж үг хэлэхдээ улсынхаа эдийн засгийг тэлэх зорилготой том төслүүдээ хөдөлгөх шаардлагатай гэдгээ илэрхийлсэн. Нийгэмд үл ойлголцох байдал гаргахгүйн тулд энэ асуудлаа УИХ-аар хэлэлцүүлээд Засгийн газар холбогдох шийдвэрээ гаргаад явна” гэж хэллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20171
0 эможи
keyboard_arrow_up