Шинэ намыг бүртгэсэнүй
2015 оны 3 сарын 23
“Монголын залуучуудын нэгдсэн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Баттулга нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ. Хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзлаа. Тус нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
19566
0 эможи