УИХ-ын дэд дарга М.Энхболд Харвардын оюутнуудыг хүлээн авч уулзлаа

2015 оны 3 сарын 20

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд Монгол Улсад танилцах аяллаар хүрэлцэн ирсэн дэлхийд нэр хүндтэй Харвардын их сургуулийн оюутнуудыг хүлээн авч уулзлаа. Жил бүрийн хаврын амралтаар болдог тус сургуулийн энэхүү аялал анх удаа манай улсад болж байгаа ажээ. Аяллын бүрэлдэхүүнд Харвардын их сургуулийн Ази, Номхон далайн бүсийн сургалт, танилцах аялал, оюутан солилцооны хөтөлбөр хариуцсан газрын захирал Саммеул Хингсо Ким болон 10 орны 14 оюутан багтжээ.

УИХ-ын дэд дарга М.Энхболд дэлхийд нэр хүндтэй сургуулиас энэхүү аяллыг анх удаа Монголд зохион байгуулж байгаад талархал илэрхийлж,  Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн байдал, парламентын бүтэц болон намрын ээлжит чуулганы талаар Харвардын оюутнуудад танилцуулсан юм. Мөн цаашид оюутнууд туршлага судлах чиглэлээр Монгол Улсын Их хурал, Засгийн газрын төвшинд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Харвардын их сургуулийн оюутнууд манай улстай танилцсандаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсад учирч буй сорилтууд, Засгийн газарт намууд хэрхэн хамтарч ажиллаж байгаа болон гадаад харилцаа, бондын талаар сонирхон асууж байв.

Аяллын багт Харвардын их сургуульд Монголоос суралцдаг НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, оюутан Батнайрамдал нар багтжээ. Энэхүү аялал жил бүр уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд энэ оны зургадугаар сард оюутан солилцооны хөтөлбөр эхлэх боломжтой юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19491
0 эможи
keyboard_arrow_up