"Чингис"болон "Самурай" бондын талаар ил болгохыг шаардлаа

2014 оны 4 сарын 23

УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх Г.Өнөрбаяр, эдийн засагч Д.Хосбаяр нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлаар "Чингис", "Самурай" бондын гэрээг ард түмэнд үзүүлэх улмаар бондын мөнгөний зарцуулалтыг ил тод болгох асуудлаар шаардаж байгаа талаар мэдээллээ. Үүнтэй холбоотой хэд хэдэн шаардлага тавьсан байна. Үүнд: "Чингис", "Самурай" бондын гэрээг олон нийтэд ил болгох, төрийн байгууллагуудын вэб сайтуудад    байршуулах,  "Чингис" бондын мөнгийг ямар салбарт зарцуулах болсон талаарх Засгийн газрын тогтоолуудыг олон нийтэд ил болгох, "Чингис" бондоос мөнгө авсан аж ахуйн нэгжүүдийн хэд нь мөнгөө эхнээсээ эргүүлэн төлж байгааг олон нийтэд мэдээлэх. Эргэн төлөлтийн графикийг ил тод болгох зэрэг байна.

Хэрвээ тодорхой арга хэмжээ авахгүй бол дараагийн арга хэмжээ руу орно гэдгээ хэллээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1948
0 эможи
keyboard_arrow_up