С.Ганбаатарын намыг бүртгэх эсэхийг хэлэлцэнэ
2015 оны 3 сарын 13
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Монгол хүний төлөө нам” байгуулах гэж буйгаа мэдэгдсэн. Тэрбээр УИХ-д бие даагчаар сонгогдож чадсан ч, энэ удаа нам байгуулахаар шийджээ. Популист нэр зүүгээд байгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-ын гишүүнээр сонгогдохоос илүүтэй Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх тухай яриа ч сонсогдох болсон. Ямартай ч тэрбээр нам байгуулахын тулд 800 хүний гарын үсэг цуглуулж байж “Монгол хүний төлөө нам”-ыг Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх учиртай. Улсын Дээд шүүх шинэ намыг бүртгэх эсэхийг хэлэлцэж байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
19130
0 эможи