АН-ын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболдод анхааруулга хүргүүллээ
2017 оны 9 сарын 08
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболдод анхааруулга хүргүүллээ. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах эсэх талаар шийдвэр гаргах хуулийн хугацаа дуусгавар болж байгаа аж. Хэрэв хуулийн хугацаанд Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадахгүйд хүрвэл Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын даргад хариуцлага тооцох нөхцөл үүсч болзошгүй байгааг анхааруулав.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
18
0 эможи