Д.Батцогт гишүүн эвслээс гарна гэж албан бичиг өгөөгүй байна

2014 оны 4 сарын 21

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн өмнөх хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Батцогт бүлгээсээ албан ёсоор гарах тухайгаа мэдэгдэж байсан. Тэрбээр энэ ту­хайгаа олон асуудал дээр бүлэгтэй санал нэгдэхгүй, үзэл бодол зөрчилдөх болсон гэж тайлбарлаж байсан билээ. Тэгвэл  өнөөдөр Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд хуралдлаа. Тус хуралдаанаар Д.Батцогтын тухай мэдээлэл хийлээ. Тэрээр бүлгийн зүгээс бидэнд Д.Батцогт гишүүн  эвслээс гарна гэж албан бичиг өгөөгүй байгаа. Ийм зохицуулалт ч байхгүй гэж хэллээ.


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1765
0 эможи
keyboard_arrow_up