Намын бүлгүүд хуралдаж байна

2014 оны 4 сарын 21

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж эхэллээ. Тодруулбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал Төрийн ордны А танхимд эхэлсэн бөгөөд энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын мэдээллийг сонсох юм байна.

Түүнчлэн “Шударга ёс” эвслийн бүлэг Төрийн ордны В тахимд, МАН-ын бүлэг Б танхимд тус тус хуралдаж байна.  МАН-ын бүлгийн хувьд өнөөдөр хоёр асуудал хэлэлцэх бол “Шударга ёс” эвслийн бүлгийн хувьд энэ долоо хоногт хэлэлцэх гол гол хуулийн төслүүдийг бүлгийн хурлаар хэлэлцэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1762
0 эможи
keyboard_arrow_up