Хан-Уул дүүргийн Ардчилсан нам засаг дарга Ж.Ганхуягийг огцруулах үндэслэлгүй гэж шийдвэрлэжээ
Хоёрдугаар сарын 4-ний өдөр ХАН-УУЛ дүүргийн Ардчилсан намын “Зөвлөлдөх Зөвлөл”-ийн хуралдаан болжээ.
Эх сурвалжийн мэдээллэснээр “Зөвлөлдөх Зөвлөл” нь 20 гишүүнтэйгээс 17 гишүүний ирцтэйгээр хуралдаж Засаг дарга Ж.Ганхуягийг огцруулах үндэслэлийн талаар хэлэлцсэн ба зөвлөлийн гишүүд 100% саналтайгаар Засаг Дарга Ж.Ганхуягийг огцруулах үндэслэлгүй хэмээн шийдвэр гаргажээ. Иймд маргааш буюу хоёрдугаар сарын 5-ны өдөр ХАН-УУЛ дүүргийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Засаг Дарга Ж.Ганхуягийг огцруулахгүй байх талаар бүлгийн гишүүдэд үүрэг өгсөн байна. Хэрэв хурлын үеэр АН-ын гишүүд “Зөвлөлдөх Зөвлөл”-ийн тогтоолын эсрэг санал гаргавал намаас хөөх хүртэл арга хэмжээ авч болох намын дүрэмтэй юм байна. Дээрх байдлаас харахад Хан-Уул дүүргийн Ардчилсан намын бүлгийн гишүүдийн шийдвэр хэрхэн гарахыг хүлээх л үлдлээ.