Өрийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар МАН завсарлага авлаа
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа. Уг хуулийн төслийн гол агуулга нь Өрийн хэмжээг нэмэгдүүлж ДНБ-ний 60 хувьд хүргэх тухай юм. Харин байнгын хорооны зарим гишүүд үүнийг эсэргүүцэж саналаа хэлж байлаа. Тэр дундаа МАН-ын бүлгийн гишүүд Төсвийн тогтвортой байдлын хуульд өрийн таазыг 40 хувьд барина гэж заасныг 2018 он хүртэл үйлчлэхгүй байхаар оруулж ирсэн нь асуудлыг эргэж харахад хүргэлээ гэсэн юм. Ерөнхий сайд болон Сангийн сайдын хэлснээр өрийн таазыг 60 хувьд хүргэсэн ч нэмж зээл авахгүй, бонд босгохгүй, Засгийн газрын баталгаа гаргахгүй гэж буй юм.