Бүх нам эвслийн бүлэг шуурхай хуралдаан зарлалаа
Яг одоо Төрийн ордон нам гүмхэн байна. Өглөөнөөс эхлэн Төсвийн тодотголтой холбоотой асуудлаар байнгын хороод хуралдсан бол үдээс хойш товлогдоод байсан байнгын хороодын хуралдаан хойшлох бололтой.
Учир нь УИХ дахь нам эвслийн бүлгүүд бүгд хуралдаан зарласан байна. УИХ дахь АН-ын бүлэг 14.00 цагаас хуралдах бол МАН-ын бүлэг мөн л “Б” танхимд хуралдах аж.
Харин “Шударга ёс” эвсэл “В” танхимд хурлаа зарлажээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцэх асуудал тодорхой бус байгаа ч эх сурвалжийн мэдээлж буйгаар бүгд Өрийн таацыг нэмэгдүүлэх буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм байна.
Мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан байр сууриа нэгтгэх ажээ. Засгийн газраас өрийн таацыг 60 хувьд хүргэхээр оруулж ирсэн гэх мэдээлэл байна.