“Багийн амжилт-Миний ажлаас” сэдэвт сургалт боллоо
Ардчилсан намаас 2014 оныг дотоод сургалтын жил болгон зарласантай холбогдуулан 21 аймаг, 9 дүүргийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга нарт зориулсан “Багийн амжилт-Миний ажлаас” сэдэвт сургалт энэ сарын 12-13 ны өдрүүдэд Орхон аймагт зохиогдлоо. “Өөрчлөлтийг чиглүүлэгч” төвөөс олгож буй энэхүү сургалтаар хувь хүний зохион байгуулалт, цагийн менежмент, бусдыг манлайлах, хамтран ажиллахын утга учир, багаар ажиллах чадвар, харилцаа, байгууллагын соёл, зөв төлөвлөлт амжилтын үндэс, өөрчлөлт гэх мэт удирдагч хүнд байх ёстой мэдлэгийг энэхүү сургалтаар олгожээ.
АН-ын дарга, МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь болон АН-ын Нарийн бичгийн дарга нар сургалтанд оролцогчдыг хүлээн авч уулзсан байна.
Ингэхдээ улс орны өнцөг булан бүрт ардчиллын үйлсэд зүтгэж байгаа АН-ын ХЭГ-ын удирдлагууд цаашдын ажил амжилттай үргэлжилэх тул энэхүү сургалтаар олж авсан мэдлэгээ ажил хэрэг болгон ажиллахыг хүсч, ажлын амжилт хүсчээ.