МАН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийнэ
2015 оны 1 сарын 13
УИХ дахь Ардын намын бүлэг ээлжит хуралдаанаараа 2015 оны төсвийн тодотгол, Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах зэрэг асуудлыг хэлэлцсэн. Төсвийн тодотголтой холбогдуулан Ардын намаас төсвийн ажлын хэсэг гараад ажиллаж байгаа юм. Харин Гацууртын ордын хувьд “Шударга ёс” эвсэл өнгөрсөн долоо хоногт ажлын тав хоногийн завсарлага авсан байсан. Энэ долоо хоногт уг асуудлыг хэлэлцэх юм. Эдгээр асуудлыг Ардын нам бүлгээрээ хэлэлцсэн мэдээллийг тэд өнөөдөр өгнө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
15650
0 эможи