АН-ын бүлгийн хуралд М.Энхсайхан мэдээлэл хийж байна
2015 оны 1 сарын 12
Төрийн ордны “А” танхимд яг одоо АН-ын бүлгийн хуралдаан болж байна. Уг хуралд Монгол Улсын сайд М.Энхсайхан мэдээлэл хийж байгаа аж. Тэрээр Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулалт хийх талуудтай хийж буй хэлэлцээрийг тэргүүлж байгаа юм. Тус ордтой холбоотой гэрээ хэлэлцээр хэрэв амжилттай шийдэгдвэл хүнд байдалд ороод буй эдийн засгийн нөхцөл байдалд ихээхэн нэмэр болно гэж судлаачид үзэж байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Засгийн газар уг хэлэлцээрийг морин жилдээ багтааж дуусгах саналтай байгаа гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
15612
0 эможи