АН-ын ЕНБД-ийн үүрэг гүйцэтгэгчээр Л.Эрхэмбаярыг томиллоо
2015 оны 1 сарын 08
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь ажлаа өгсөнтэй холбогдуулан Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Эрхэмбаярыг томилжээ. Тэрээр Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргыг томилтол үүрэг гүйцэтгэж ажиллах юм байна. Л.Эрхэмбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр ажиллах байгаа. Мөн 2003-2012 онд СХД-ийн АН-ын даргаар, 2008-2012 онд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн албыг тус тус хашиж байсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
15297
0 эможи