АН ҮЗХ-ны гишүүдийнхээ нөхөн сонгуулийн товыг гаргана

2015 оны 1 сарын 06

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо 228 гишүүнтэй. Үүнээс43 нь төрийн албан хаагч. Иймд төрийн албан хаагчаар ажиллаж байгаа эдгээр гишүүдийн оронд шинэ гишүүдийг томилох нөхөн сонгуулийг АН явуулах юм. АН-ын Дотоод сонгуулийн хороо өнөөдөр хуралдаж, нөхөн сонгуулийг хэзээ явуулах товыг гаргах бололтой. Одоогоор АН Ерөнхий нарийн бичгийн даргагүй байгаа. Учир нь уг албыг хашиж байсан Ц.Оюундарь өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Тиймээс тус нам дараагийн генсекээ тодруулах асуудлыг ч ярьж мэдэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15180
0 эможи
keyboard_arrow_up