Намууд “Мөхлийн гурвалжин”-аас” гарч чадах болов уу
Намуудын санхүүжилтийн асуудал сүүлийн үед нэлээд яригдаж байгаа. Манай улсад намын санхүүжилт “далд” байдаг мөн бизнесийнхнээс хандив авдаг нь элдэв лоббид автахад нөлөөлж буй талаар мэргэжилтнүүд ярьдаг.
Тэгвэл МУИС-ийн Улс төр судаллын тэнхимын эрхлэгч, доктор, дэд профессор С.Мөнхбат “Улс төрийн шийдвэр нь нийгмийн баялгыг хуваарилах үйл явц учраас төр мөнгөний гинжин холбоосыг маш сайн зөв зохицуулахгүй бол мөнгө эргээд улс төрийг буруу замаар явуулах аюултай” онцлов.
Мөн “Манай намууд нэр дэвшигчдээ тодруулдаг хоёр гол шалгууртай. Мэдээж олон түмэнд танигдсан боловсролтой, нэр хүндтэй байх нь чухал. Гэхдээ тухайн тойрогт ялалт байгуулаад нэг суудал авсаад ирэх нэр хүндтэйгээс гадна сонгуулийн компанийн зардлаа гаргачих санхүүгийн чадвартай, мөн намдаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой байх гэсэн үзүүлэлт нэлээд голлоод байна.
Сүүлийн хоёр шалгуур бол хамгийн чухал болчихоод байгаа байдал харагдаад байн шүү.
Манайд хөрөнгө мөнгөтэй хүмүүсээр нам хүрээлүүлж сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргадаг болоод чамгүй хугацаа өнгөрч байна. Гэтэл үүний цаана өндөр мэдлэг чадвар, нэр хүндтэй, шударга, намд сэтгэлтэй олон тооны хүмүүс бодлогын гадна үлдээд байх шиг харагддаг. Энэ байдал хэсэг хугацаанд явах юм шиг байна л даа. Харин нийгэм хөгжихийн хэрээр илүү шударга, сайн шүүлтүүр намуудад гарч ирэх болов уу” хэмээв.
Сайн шүүлтүүр хэзээ гарч ирэх вэ. Тэр болтол Монгол улсын эдийн засаг, нийгэмд мөнгөний нөлөөлөл хэр их хэмжээний хохирол учруулах бол.. гээд асуулт их. “Хүсэлт зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөний тэргүүн Х.Бат-Ялалт улс төр бизнесийнхний нөлөөнд автаж, бизнесийнхнээс улс төрд орж байгаа мөнгөний урсгалыг “Мөхлийн гурвалжин” хэмээн тодорхойлсон байдаг.
Магадгүй 2016 оны сонгууль мөнгөний нөлөөлөл ямар их хор уршигтай болохыг намуудад мэдрүүлж магадгүй юм.