МАН-ын бүлгийн дэд даргаар Д.Хаянхярваа гишүүн томилогдлоо

2014 оны 12 сарын 23

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг томиллоо. Тус намын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол БОНХАЖ-ын сайдаар томилогдсон учраас бүлгийн дэд даргад шинээр хүн томилсон байна. Мөн МАН-ын бүлэг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Су.Батболд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Эдийн засгийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг нэр дэвшүүлэхээр тогтсон аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14524
0 эможи
keyboard_arrow_up