МАН 12:00 цагаас хэвлэлийн бага хурал зарлалаа

Өнөөдөр буюу 12-р сарын 18-ны 12:00 цагаас тусгаар тогтнолын ордоны 3 давхарт МАН хэвлэлийн бага хурал зарлалаа. Уг хурлаар МАН-ын улс төрийн томилгоо, улс төрийн нөхцөл байдал, бодлого шийдвэрийн талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж. Мөнхбат , Намын стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Д. Даваасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна.
Өчигдөр МАН-ын удирдах зөвлөл МАН-ын дэд сайдуудыг батласан билээ.
Аж үйлдвэрийн дэд сайдад Х. Баделхан /УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх/
ГХЯ дэд сайдад Н. Оюундарь /Хятад улсад суух Монгол улсын худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан/
Эрүүл мэнд, спортын дэд сайдад Д. Атармаа /Нийслэлийн эрүүл мэндийн дэд дарга асан/
Уул уурхайн дэд сайдад Г. Тэмүүлэн /Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн/
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдад Б. Мөнхбаатар /Нийслэлийн засаг даргын орлогч асан, БЗД –ийн засаг дарга асан/
БСШУ –ны дэд сайдад Я. Төмөрбаатар /Стратеги академийн дарга/
Хүнс хөдөө аж ахуйн дэд сайдад Б. Батзориг /БЗД –ийн засаг дарга асан /
Дээрх сайдууд нь өөрсдийн томилогдсон салбар бүртээ туршлага хуримтлуулсан , бодлого тодорхойлцож явсан удирдах албан тушаалтнууд юм.









