Дэд сайдуудыг өнөөдөр тодруулна
Засгийн газар өнгөрсөн долоо хоногт сайдуудаа томилсон бол өчигдрийн хуралдаанаараа бүтцээ эцэслэн баталж, 15 яам, 26 хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагтай байхаар болсон. Тэгвэл өнөөдөр дэд сайдууд, агентлагийн дарга нараа томилох юм. Зарим сайтад мэдээлснээр дэд сайдын сунгаанд МАН-аас Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Цогзолмаа, Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэр, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэн, МАН-ын намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, Хөрөнгийн биржийн захирал асан, Элчин сайд Хангайн хүү Алтай зэрэг нэлээдгүй танигдсан залуучуудын нэрс өнгөлж байна. Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр, “Глобал” удирдагч сангийн тэргүүн Б.Отгонбат, ИХШХЕГ-ын дарга Д.Пүрэвдорж, Ж.Амарсанаа нарын нэр, МАХН-аас дэд сайдад Ч.Чимидсүрэн дуулдаж байна.