УИХ-д шаардлага хүргүүлжээ
2014 оны 4 сарын 11
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхтэй холбогдуулан өчигдөр Чингисийн талбайд жагссан МАН-ын гишүүд дэмжигчдийн цуглаанаас давхар дээлтэй гишүүдийн дээлийг нэн яаралтай тайлуулахыг УИХ-аас шаардсан шаардлага хүргүүллээ.
Давхар дээлтэй гишүүдийг санал хураалтад оруулсан, тус хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг 2016 он хүртэл сунгасан тохиолдолд Засгийн газрыг огцруулах, УИХ-ыг тараах хүртэлх ээлж дараалсан арга хэмжээг авч шийдвэртэй тэмцэнэ гэдгээ тэд мэдэгдлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1356
0 эможи