АН-ын сайд нар эцсийн байдлаар тодорлоо
УИХ дахь олонхийн бүлгийнхэн хуралдаж сайд нараа эцсийн байдлаар тодрууллаа. Сүүлийн хэд хоногийн турш яригдсан нэрс дараах байдлаар өөрчлөгдсөн байна. Эдгээр сайд нарын нэрсийг АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр бүлгийн гишүүд, фракцийнхаа төлөөллүүдтэй ярилцаж шийдвэрлэжээ. Н.Алтанхуягийн Засгийн газрын гишүүдээс С.Эрдэнэ, Л.Гантөмөр хоёр улирчээ. Харин бусад нь шинэ хүмүүс аж. Мөн Д.Зоригт, Р.Жигжид, Л.Пүрэвсүрэн нарыг Засгийн бүтцийг ярих үед сайдаар томилуулахаар нэр дэвшүүлж байсан билээ.
1. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогт
2. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
3. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
4. Аж үйлдвэрийн сайд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат
5. Уул уурхайн сайд Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид
6. Хууль зүйн сайд Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав
7. Хөдөө аж ахуйн сайд УИХ-ын гишүүн Р.Бурмаа
8. Гадаад хэргийн сайд Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн
9. Эрчим хүчний сайд УИХ-ын гишүүн Д.Зоригт