МАН-ын Удирдах зөвлөл хуралдана
2014 оны 12 сарын 05
Засагт орохгүй гэж байгаад Ерөнхий сайдын гуйлтаар засагт орох болсон МАН-ынхан энэ "Шийдэл"-ийн Засгийн газарт 6 сайдын орон тоо авахаар тохиролцсон. Тэгвэл МАН-ынхан өнөөдөр Удирдах зөвлөлөө хуралдуулж сайд нарынхаа нэрсийг эцэслэн тогтох гэж байна. Бүлгийн дарга С.Бямбацогтоос эхлүүлээд нэлээд хэдэн хүний нэр сайдад яригдаж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Мөн Удирдах зөвлөлийн хурал дээр сайдад эдгээрээс өөр хүний нэрийг дэвшүүлэн өрсөлдүүлж болох юм байна. Бид энэ МАН-ын Удирдах зөвлөлийн мэдээллийг цаг тухайд нь эргэн мэдээллэх болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
13286
0 эможи