АН-ын бүлэг Засагт хамтрах асуудлаар мэдээлэл хийлээ

2014 оны 12 сарын 02

Дөнгөж сая Төрийн ордонд УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Өчигдөр АН-ын бүлэг хуралдаж, орой ҮЗХ хуралдсан юм. Тус хурлаараа Засгийн газарт МАН-тай хамтрах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан юм. Мөн МАХН-МҮАН, ИЗНН-тай хамтарна гэдгээ мэдэгдлээ. Мөн одоо хэлэлцэгдэж байгаа хуулийн төслүүдийг яаравчлан батлуулах шаардлагатай гэв. Энэ долоо хоногт Засгийн газрын бүтцийг тодруулах учиртай. Тиймээс Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг яаравчлан батлуулах учиртайг хэллээ. Засгийн газрын бүтцийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл шийдэх учраас даруй хуралдах юм байна. Одоо МАХН-МҮАН, “Шударга ёс” эвслийн бүлэг мэдээлэл хийх гэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13068
0 эможи
keyboard_arrow_up