МАН-ын Бага хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо
МАН-ын Бага хурал тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Үүний шалтгаан ньУИХ дахь МАН-ын бүлэг, МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад “МАН, АНын зөвшлцөх ажлын хэсгийн зөвшилцлийн үр дүн МАН-ын Бага хурлыг хуралдуулах хэмжээнд хүрээгүй” хэмээн үзсэнтэй холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл дээрх хоёр нам тодорхой тохиролцоонд хүрээгүй гэсэн үг. Энэ нь дээрх хоёр нам тус бүрийн өмнөө тавьсан зорилго, Гүйцэтгэх засаглалын бүрэлдэхүүнд хамтрах үеэрээ хэрхэн хэрэгжүүлэх арга, замын хувьд том зөрүүтэй байна гэсэн таамаглалыг төрүүлж байгаа юм.
Иймд цаашид зөвшилцөж ажлын хэсгийнхэн үргэлжлүүлэн ажиллаж, саналын зөрүүг арилгах, хатуу байр суурин дээрээ зогсохоор эцсийн шийдвэр гаргасан тохиолдолд “ажлын хэсгийнхний ажил” үр дүнд хүрч МАН-ын Бага хурал хуралдах тов гарах бололтой.