МАН-ын гишүүд жагсана

2014 оны 4 сарын 10

УИХ-ын хаврын чуулган эхэлж буйтай холбогдуулан Засгийн газраа хянаж чадахгүй УИХ-тай болсныг шүүмжилж, "давхар дээл"-ийг дан болгохыг эрх баригчдаас шаардан МАН өнөөдөр 10 цагт Чингисийн талбайд тайван жагсаал хийх гэж байна.

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх 2 дахь асуудал байгаа. Тиймээс МАН Засгийн газрын сайдын үүрэг давхар хашдаг гишүүдийг санал хураалтад оролцохгүй байх, “Давхар дээл”-ээ тайлахыг шаардан жагсах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1283
0 эможи
keyboard_arrow_up