““МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл”-ээс мэдэгдэл гаргалаа

2014 оны 4 сарын 10

УИХ дахь “Шударга ёс” эсвлийн бүлгийн 2014 оны 04-р сарын 7-ны хуралдаанаар  Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал,Оюутолгой ордын хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг урьж дэлгэрэнгүй мэдээлэл сонссон билээ. Харин тус ажил хэргийн мэдээллийн дараа эвслийнхэн хуралдаж  дээрх асуудлаар мэдэгдэл гаргах нь зүйтэй гэж үзсэн байна.

 

“Шударга ёс” эвслээс гаргасан мэдэгдэлд
Монгол улсын эдийн засгийн ойрын төлөв байдлын талаар Ерөнхий сайд болон уг асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүдийн төсөөлөл, ойлголт Монголын нийгмийн бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна. Иймд  эдийн засгийн хүндрэл, хямралд хэрхэн ажиллах талаар цэгцтэй, үр нөлөөтэй бодлогоо Засгийн газар яаралтай гаргах шаардлагатай байна үзжээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1281
0 эможи
keyboard_arrow_up