МАН-ын бага хурал баасан гаригт хуралдана
2014 оны 11 сарын 25
МАН-ын бага хурал баасан гаригийн 14 цагт Тусгаар тогтнолын ордонд хуралдана. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 21-ны албан тоотоороо парламентад суудалтай намуудад хандаж, Засгийн газарт хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн. МАН гүйцэтгэх засаглалын тэргүүний хүргүүлсэн уг албан тоотыг өчигдөр хүлээн авч, бүлгийн хуралдаанаар хэлэлцээд Удирдах зөвлөлөө хуралдуулсан юм. Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, бага хурлын товоо гаргав. Бага хурлаас Засгийн газарт хамтрах эсэх эцсийн шийдвэрийг гаргах аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
12699
0 эможи