МАН-ынхан Засагт хамтрах эсэх талаар санал солилцоно
2014 оны 11 сарын 25

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газарт хамтрах саналыг УИХ-дахь нам эвслийн бүлгүүдэд хүргүүлсэн. Уг саналын талаар өчигдөр МАН-ын бүлэг хуралдаж орой нь намын Удирдах зөвлөлөө хуралдуулсан юм. Харин өнөөдөр 11:00 цагаас МАН-ын дарга, удирдлагууд Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан болон УИХ-д алба хашиж байсан хүмүүсийг хүлээн авч уулзахаар болжээ. МАН-ынхан тэдэнд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ Засагт хамтрах эсэх талаар санал солилцох юм байна. Дашрамд дурьдахад МАН-ын Бага хурал энэ сарын 28-нд буюу баасан гарагт хуралдахаар товлогдсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









12652
0 эможи