Эдийн засгийн хүндрэлээс гаргах “гурван” гарц юу байв
2014 оны 4 сарын 09
Аль ч засагт эрх баригч нам өөртөө хир халдаахгүйгээр асуудлыг тайлбарладаг жишээгээр эдийн засгийн нөхцөлтэй холбоотой асуултаас бухахаараа нэг болов. Долоо хоног болгон байцаагддаг уулзалт дээр засгийн газрын тэргүүн энэ асуултаас бултахдаа ч юмуу, макро биш микро төвшинд ярина гэдгээ хэлээв.
Харин эдийн засгийн байдал хүнд байгаа учраас гурван асуудлыг ойрын хугацаанд Засгийн газраар хэлэлцүүлнэ гэсэн. Энэ тухай АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ, эдийн засаг үнэхээр хүндэрэлтэй тулгарч байна. бид үүнд улс төрийн нөлөө оруулахгүйг хичээж байгаа гэв. Гэвч эдийн засгийн хүнд байгаагаа хүлээн зөвшөөрч байгаа эрх баригчид хүндрэлээс гаргах “гурван” гарцаа хурдан хэрэгжүүлэх байлгүй дээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1233
0 эможи