МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэж шийджээ

2014 оны 11 сарын 19

Төрийн ордонд хуралдаж буй МАН-ын Удирдах зөвлөл хуралдан Ерөнхий сайдад нэр дэвшиж буй Ч.Сайханбилэгийн асуудлыг хэлэлцэж санал хураав. УИХ дахь МАН-ын бүлэг тодорхой шийдэл гаргаагүй ч Удирдах зөвлөлийн хурал дээр Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад дэмжихийн эерэг, сөрөг талыг удтал хэлэлцсэний эцэст дээрх шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ санал хураалтаар дийлэнх гишүүд Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад дэмжих шалтгаан үгүй гэж үзсэн байна. Гэвч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг итгэл үнэмшлээрээ саналаа өгөх эрхээ бүрэн эдлэх эрхтэй, тэднийг ямар санал өгснийх нь төлөө хөөж “шийтгэх” урхи занга тавиагүй тул хэрхэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдэх учиртай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12274
0 эможи
keyboard_arrow_up