З.Энхболд, Ч.Сайханбилэг нар МАН-ын бүлгийн гишүүдийн асуултад хариулж байна
2014 оны 11 сарын 18
АН-ын дарга З.Энхболдоос өчигдөр ирүүлсэн зөвшилцөхийг хүссэн саналын дагуу МАН-ын Удирдах зөвлөл хоёр өдөр хуралдаж, эцсийн шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг гаргах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрчээ. Одоогоор УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Бүлгээс Чимэдийн Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эсэх талаар шийдвэр гаргахын өмнө УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, нэр дэвшигч Ч.Сайханбилэг нар МАН-ын бүлгийн гишүүдийн асуултад хариулж байгаа аж. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг шийдвэрээ гаргах бөгөөд энэ шийдвэр нь тус намын Удирдах зөвлөлөөс шилжүүлэн өгсөн эрхийн дагуу МАН-ын шийдвэр байх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
12239
0 эможи