МАН-ын бүлэг хуралдаж байна

2014 оны 11 сарын 18

УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны “Б” танхимд хаалттайгаар хуралдаж байна. Үүний өмнө Удирдах зөвлөл нь хуралдаж, Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг гишүүнийг томилуулах хүсэлтийг хэлэлцсэн ч УИХ дахь намын бүлэгтээ асуудлыг шийдэх эрхийг өгсөн байна. Ардчилсан намын зүгээс Ч.Сайханбилэг гишүүнийг Ерөнхий сайдаар томилуулах асуудлыг зөвшилцөх хүсэлтийг МАН-ын бүлэгт өчигдөр ирүүлсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг нар МАН-ын бүлгийн хуралд оролцож буй ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12232
0 эможи
keyboard_arrow_up