ТВИТТЕР МЭДЭЭ: Ч.Сайханбилэгийн эргэн тойронд....
АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг сонгохоор 53.4 хувийн саналаар дэмжлээ. ҮЗХ-ны гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшиж буй Р..Амаржаргал, Ч.Сайханбилэг нарын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг сонссоны эцэст 154 гишүүнийхээ саналыг бараг нэг цаг гаруй тоолсны эцэст ийн шийдвэрлэв.
Гэхдээ 80:92 буюу 12 хүний саналаар ялагдсан Р.Амаржаргалын рэйтингийг ч намын ҮЗХ-ны гишүүд зүй ёсоор үнэлж байсан юм.
Тэгвэл энэ асуудлаар цахим ертөнц твиттерийн орчинд @batnasan0302 "Ч.Сайханбилэг ерөнхий сайд болох болтугай Улс эх орныг маань удирдах эрч хүчтэй залуу хүн хэрэгтэй байна Түүнээс урвагч хэрэггүй" гэж жиргээж байгаа бол нөгөө талд жиргээчид @bayarkuu "Ч.Сайханбилэг сайд байхдаа мэдээний сайтын сэтгэгдлийг хааж байгаам чинь Ерөнхий сайд болвол өөрийг нь муулсан твиттерчдийг шоронд хийх биз" гэж өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн байна.