З.Энхболдыг 100 хувийн саналаар АН-ын даргад дэмжлээ
2014 оны 11 сарын 17
АН-ын дарга Н.Алтанхуяг огцрох өргөдлөө өгч, түүний оронд УИХ-ын дарга З.Энхболд намын даргад нэр дэвшүүлсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл ҮЗХ-ны гишүүд нууц санал хураалт явуулж З.Энхболдыг АН-ын даргад нэр дэвшүүлэхийг 100 хувь дэмжжээ.
АН-ын дүрмийн дагуу намын даргыг Их хурлаас томилдог. Тиймээс ҮЗХ-ноос дэмжлэг авсан З.Энхболдын нэрийг ирэх сарын 08-нд болох АН-ын Их хуралд өргөн мэдүүлж батламжлах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
12097
0 эможи